"Jimny Fest Mongolia" 2025 Suzuki Jimny Автомашин эзэмшигчдийг нэгтгэсэн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа
- by author:admin
- published:04/09/2025
- categories:Үйл явдал, мэдээ
- read count: 1
“Бридж Моторс” ХХК нь 1999 оноос эхлэн Япон улсын “Сүзүки Корпорац” - ийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар амжилттай ажиллаж Сүзүки Жимни автомашины борлуулалтаараа өөрийн бүсчлэлд тэргүүлэн 2024 оны 1-р сард 5 хаалгатай Сүзүки Жимни автомашины нээлтийг Монгол улсад анхлан хийх эрхийг авч амжилтай зохион байгуулсан билээ.
Жимни фестивалийн гол зорилт нь “ Suzuki Jimny Fest”- ийг өргөн цар хүрээнд зохион байгуулж, Сүзүки Жимни автомашин эзэмшигчдийн дунд соёл, туршлага хуваалцах орчныг бүрдүүлэх замаар хотын зүүн бүсийн иргэд олон нийтийг хамарсан нэгдмэл эвинтийн жишиг тогтоох, аялал жуулчлал, дотоодын бизнесийг дэмжих, замын хөдөлгөөн болон байгаль хамгааллын ухамсрыг дээшлүүлэх зорилттой зохион байгуулсан энэхүү фестивальд нийт 80 гаруй Jimny автомашин эзэмшигчид нэг дор цуглан дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.
Jimny Fest Mongolia 2025 нь
I. Jimny Parad
II. “Тээврийн Цагдаагийн алба” тай хамтарсан Хүүхэд, гэр бүлд зориулсан замын хөдөлгөөний дүрэм, соёлын сургалт
III. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Ойн Газар" тай хамтран Гэр бүлээр мод тарих үйл ажиллагаа
IV. Аюулгүй жолоодлогын зөвөлгөө, Туршилтын жолоодлого
V. Suzuki Jimny автомашин эзэмшигч жолооч нарын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулж “Шилдэг жолооч” шалгаруулан
VI. Jimny Awards буюу /Жимни автомашин эзэмшигчдийн дунд шилдгийн шилдэг тоноглолтой Жимни автомашиныг шалгаруулах/
үйл ажиллагаа
VII. Мерчиндайз бүтээгдэхүүний худалдаа
VIII. “Жимнитэй эко аялал” сэдэвт “Open Mic” хөгжөөнт тэмцээн
IX. Street food түргэн хоолны худалдаа
X. Урлагийн үзүүлбэр
зэрэг онцлох үйл явдалуудаар дүүрэн амжилттай зохион байгуулагдлаа.