Сузуки Автомашины Засвар Үйлчилгээний Шинэ Төв Нээгдлээ.

SUZUKI: 2025 оны ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ТЭРГҮҮЛЭГЧИЙН БАЙР СУУРИНД БАЙНА.

2025 он Сүзүки брэндийн хувьд дэлхийн хэмжээнд байр сууриа бататгасан, түүхэн амжилтуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. Европ болон Азийн гол зах зээлүүд дэх Сүзүкигийн "Тэргүүлэгчийн байр суурь" хэрхэн байгааг тоймлон хүргэж байна.

🇹🇯 УНГАР: 22 дахь жилдээ "Хаанчлал" тогтоов

Унгарын шинэ автомашины зах зээл 2025 онд 6.44%-иар өсөж, нийт 129,440 нэгжид хүрсэн байна.

Сүзүки нийт 14,285 автомашин борлуулж, 11.04%-ийн эзлэх хувьтайгаар 22 дахь жилдээ зах зээлийг тэргүүллээ. Эстергом хотод үйлдвэрлэгддэг S-Cross (6,500 ш) болон Vitara (5,590 ш) загварууд SUV сегментийг бүхэлд нь атгаж байна. Шинэ Swift загвар импортоор орж ирдэг хэдий ч B ангилалдаа хамгийн их борлуулалттай (1,967 ш) машинаар тодров.

🇮🇳 ЭНЭТХЭГ: Түүхэн дээд амжилт ба Экспортын зангилаа

Maruti Suzuki компани Энэтхэгт төдийгүй дэлхийн экспортын талбарт "тэсрэлт" хийлээ.

2025 оны 12-р сард дотоодын зах зээлдээ 178,646 автомашин борлуулалсан нь өмнөх оны мөн үеэс 37%-иар өссөн түүхэн үзүүлэлт болов. 2025 онд Maruti Suzuki-ийн экспорт 21%-иар өсөж, түүхэндээ анх удаа нэг жилд 395,000 гаруй автомашин хилийн чанадад (Япон, Европ, Латин Америк) экспортолжээ.

🇯🇵 ЯПОН: Дотоодын зах зээл дэх хүчтэй байр суурь

Японы зах зээлд Сүзүки өөрийн давуу тал болох жижиг оврын тэрэгний сегментдээ үнэмлэхүй хэвээр байна.

📊 Оны эхний хагаст зах зээл 10.2%-иар өсөхөд Сүзүки нь Toyota-гийн дараах хамгийн том тоглогч байж, байр сууриа хамгаалан ТОП-3 Үйлдвэрлэгчийн нэг хэвээр үлдэж чадлаа.

Kei-car гэгддэг "Spacia" болон "Hustler" загварууд борлуулалтаараа шилдэг 10-т тогтмол багтаж загваруудын амжилтыг үргэлжлүүлэв. Энэтхэгээс импортолсон Suzuki Fronx загвар Японы залуучуудын дунд эрэлт ихтэй байгаа юм.

Мөн анхны бүрэн цахилгаан SUV болох e-VITARA-г танилцуулсан нь Сүзүкигийн ирээдүйн үнэ цэнийг шинэ шатанд гаргалаа.

❓ ЯАГААД СҮЗҮКИ ХЭРЭГЛЭГЧДИЙН СОНГОЛТ ХЭВЭЭР БАЙНА ВЭ?

🌏 Дэлхий дахинд эдийн засгийн тогтворгүй байдал, шатахууны үнийн өсөлт зэрэг хүчин зүйлүүд нь хэрэглэгчдийг илүү ♻️ прагматик буюу уян хатан, орчиндоо хурдан дасан зохицох чадвартай холч ухаалаг сонголт руу хөтөлж байна.

💯 Найдвартай ажиллагаа: Олон жил шалгарсан техник, хөдөлгүүрийн чанар.�

💲 Шатахууны хэмнэлт: Бага оврын мотор нь шатахуун зарцуулалт бага. Мөн Сүзүкигийн Mild Hybrid технологи нь зах зээлд нэвтэрч үр ашигийг нь ихэд сайшааж байна.�

📈 SUV-ийн төрөлжилт: Жижиг (Ignis), дунд (Vitara), туулах чадвартай (Jimny) гээд бүх төрлийн SUV сонголтыг санал болгож чадаж байна.

Сэтгэгдэл бичих (0)

    Бусад үйл явдал, мэдээ

    мэдээ олдсонгүй

    Туслах цэс
    Tokico
    Maxxis
    Bridgestone
    Topy
    Tokico
    Bridgestone
    Maxxis